ӨСӨЛТИЙГ ХУРДАСГАХ

ДИЖИТАЛ ШИЙДЭЛ

Дэлхийд итгэгдсэн шийдэл, инновац, хамтын ажиллагааг хослуулан мэдээллийн технологийн салбарын хөгжлийг манлайлна.

Манай шийдэл

Бид танай байгууллагыг биет болон дижитал ертөнцөд бүрэн аюулгүй ажиллаж, цахим шилжилтийн боломжийг өсөлт болгон хувиргахад тань туслах шийдлүүдийг санал болгож байна.

Цахим бүртгэл, аюулгүй байдал

Дэлхийн улс орнуудын засгийн газруудад итгэгдсэн шийдэл

Төлбөр тооцоо

Аюулгүй, хялбар төлбөр тооцооны боломжийг нээнэ

Биет аюулгүй байдлын бүтээгдэхүүн

Аюулгүй байдлын хамгийн орчин үеийн цогц шийдэл

Мэдээлэл

Бид амжилтыг үр дүнгээр хэмждэг

Смарткарт нь Монгол Улсын Засгийн газар, банк санхүү болон харилцаа холбооны салбарын тэргүүлэх байгууллагуудтай сүүлийн 25 жилийн турш амжилттай хамтран ажиллаж, өсөн хөгжсөөр ирсэн.

0
жилийн туршлага
0
банктай хамтран ажилладаг
0%
төлбөрийн карт хэвлэлийн зах зээлд эзлэх хувь.
0
сая үүрэн холбооны сим карт нийлүүлсэн

Entrust Sigma DS4

Санхүүгийн байгууллага хэрэглэгчиддээ илүү хурдан шуурхай, өндөр чанартай, тусгайлсан картыг ердөө хоёрхон минутанд хэвлэх боломжтой боллоо.

  • Хурдтай, өндөр чанартай – Өнгөт картыг ердөө 78хан секундэд хэрэглэгчдээ хэвлэж өгөөрэй

  • Төлбөр тооцооны картын бүхий л стандарт хангасан өндөр нууцлалаар баталгаажсан

  • VISA, Mastercard , UnionPay, ₮ картуудыг хэвлэх боломжтой

Мэргэшсэн салбарууд

Смарткарт нь банк санхүү, төрийн үйлчилгээ, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт төлбөрийн карт, биет болон цахим бичиг баримт, бүртгэл-баталгаажуулалт, аюулгүй байдлын шийдлийн цогцыг санал болгодог.

Банк санхүү

Төлбөрийн карт хэвлэл, бэлдэц, аюулгүй төлбөр тооцооны шийдэл

Засгийн газар

Биет болон цахим бичиг баримтын шийдэл

Технологи

Мэдээллийн аюулгүй байдал, интернет төлбөр тооцооны шийдэл

Үүрэн холбоо

Сим карт, е-сим картын шийдэл

Уул уурхай

Тээврийн хэрэгслийн удирдлага, аюулгүй байдлын систем

Худалдаа, үйлчилгээ

Гишүүнчлэл, хөнгөлөлтийн карт, интернет төлбөр тооцооны шийдэл

Бидний харилцагчид

Бидний тухай

Смарткарт ХХК нь 1998 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд төлбөр тооцооны шийдэл, өгөгдөл хамгааллын систем болон хувь хүний мэдээллийн бүртгэлийн цахим системийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсэн.

Бид 25 жилийн турш хувь хүний мэдээллийн цахим бүртгэл, аюулгүй байдлын шийдэл, аюулгүй төлбөр тооцооны бүтээгдэхүүн болон шийдлийг засгийн газар, харилцаа холбоо болон банк санхүүгийн салбарт нийлүүлж, Монгол Улсад мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Бид салбартаа мэргэшсэн байгууллагын хувиар Thales, Entrust зэрэг олон улсын технологийн тэргүүлэх компаниудын хамтаар найдвартай үйлчилгээ үзүүлж, харилцагч нартаа онцгой үнэ цэн үүсгэсээр ирсэн.

Бид Монгол улсын ирээдүйн цахим шилжилтийг дэмжиж, иргэн бүрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

Бизнесийн хамтрагчид

Бид дэлхийн дэлхийн цахим аюулгүй байдал, нууцлалын технологийн тэргүүлэгч компаниудын Монгол Улс дахь алтан түнш, албан ёсны төлөөлөгчөөр сүүлийн 20 гаруй жилийн турш хамтран ажиллаж, шийдлүүдийг нь хамтран нэвтрүүлж байна.