КАРТЫН ШУУРХАЙ ХЭВЛЭЛ

Найдвартай, шуурхай

Харилцагч нар банк санхүүгийн үйлчилгээг түргэн хугацаанд, өөрт ойр газраасаа авахыг хүсдэг. Картын шуурхай хэвлэлийн шийдэл нь банк санхүүгийн байгууллагуудад төлбөрийн картыг салбар нэгж дээрээ хэвлэж, идэвхжүүлэн харилцагч нарынхаа цагийг нь хэмнэж, сэтгэл ханамжийг нь нэмэх боломж олгодог. Бидний санал болгож буй шийдлүүд нь Visa-ийн олон улсын аюулгүй байдал болон үйл ажиллагааны Visa Ready шаардлагыг хангадаг.

Давуу тал

  • Бидний санал болгодог шийдлүүдийг ашиглан дэлхий дээр жил бүр 30 сая төлбөрийн карт хэвлэгддэг.
  • Бидний санал болгож буй карт шуурхай хэвлэлийн программ хангамжийг дэлхийн хэмжээнд 1,400 гаруй санхүүгийн байгууллага ашигладаг.
  • Суурилуулж, ашиглахад хялбар
  • Модуль нэмэх замаар сайжруулж, өргөтгөж, функцийг нь нэмэх боломжтой.
  • 1 цагт нэг талдаа 250 ширхэг карт, хоёр талдаа 180 карт өнгөтөөр хэвлэх хүчин чадалтай. (Хар цагаан хэвлэл цагт 500 ширхэг карт)
  • Соронзон туузын нууцлалтай.
  • 3 жилийн баталгаатай

Санал болгох шийдэл

  • Картын шуурхай хэвлэл

  • Программ хангамж

  • Техникийн аюулгүй байдлын төхөөрөмж (HSM)