ЦАХИМ БҮРТГЭЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Иргэний цахим бүртгэл, баталгаажуулалт,
мэдээллийн аюулгүй байдал

Дэлхийн улс орнуудын засгийн газруудтай хамтран 200 гаруй төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн салбарын тэргүүлэгчдийн шийдлүүдийг бид Монгол Улсын засгийн газар болон түүний агентлагуудад нийлүүлдэг.

Иргэний цахим бүртгэл, баталгаажуулалт, мэдээллийн аюулгүй байдал

Бидний санал болгох шийдлүүд нь төрийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулан, цаг хугацаа орон зайнаас үл хамааран иргэн бүрт тэгш хүртээмжтэй байхад тусална. Бид засгийн газар, нийтийн үйлчилгээнд зориулсан шийдлийг боловсруулахдаа дэлхийн олон оронд амжилттай нэвтрүүлсэн тэргүүлэх туршлага бүхий олон улсын корпорациудтай хамтран ажилладаг.

Давуу тал

Манай хамтрагч түнш байгууллагууд дэлхийн улс орны засгийн газруудтай 200 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Бид өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан баялаг туршлага дээрээ тулгуурлан аливаа шийдлийг зөвхөн нийлүүлэх бус нутагшуулах, үйл ажиллагаанд нэвтрүүлэх үе шатууд ч манлайлан оролцдог.

Манай хамтрагчид дэлхий дахинаа

  • 2021 онд Вьетнам Улсын иргэдийн биометрик дата бүхий 50 сая ухаалаг үнэмлэхийг амжилттай хэвлэж, хэрэглээнд нэвтрүүлсэн.

  • 2023 онд Тайланд Улсын засгийн газартай хамтран 6 долоо хоногийн дотор 12 сая ширхэг халамжийн карт амжилттай хэвлэн хэрэглээнд нэвтрүүлсэн.

  • Сингапур улсын засгийн газартай хамтран 2017 онд дэлхийн хэмжээнд анхны биометрик паспортын системийг нэвтрүүлсэн.

  • Ирланд, Голланд, Грек, Финланд, Швед, Сенегал, Кени, Их Британи, Энэтхэг, Австрали, Эл Сальвадор, Мексик зэрэг 100 гаруй оронд цахим бүртгэл, баталгаажуулахад манай түншүүдийн технологи шийдлүүдийг ашиглаж байна.